Ч.Хүрэлбаатар: Дархан цаазат газарт санаархсан нь өнгөрсөн асуудал биш

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас Говь-Алтайн дахин сонгуулийн талаар асуулаа.

-Говь-Алтай аймгаар сонин юу байна. Явсан ажил амжилттай юу?

-Говь-Алтай аймагт дахин сонгууль болох шүүхийн шийдвэр гарснааса хойш Ардын намын нэр бүхий таван гишүүн тус аймгийн бүх сумдаар яваад иргэд малчдынхаа амьдралтай танилцаад ирлээ. Эдийн засгийн буруу бодлого явуулсантай холбоотойгоор долларын ханш алдагдсан. Энэ нь эргээд бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлжээ.

Тиймээс тухайн аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид болон айл өрхүүдэд санхүүгийн хүдрэл үүссэн байна. Худалдан авах чадвар эрс муудсан. Олсон бүх мөнгөө зөвхөн хоол хүнсэндээ л зарцуулж байгаа талаар ярьж байна. Тиймээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсгөөд байгаа валютын ханшыг барих тал дээр төр засгийн бодлогыг чиглүүлэх хэрэгтэй гэсэн санал их гарч байна.

Ашигт малтмалыг эрэх хайхтай холбоотой говийн Их, Бага дархан цаазат газрыг хамгаалалтаас нь чөлөөлнө гэсэн асуудал ард иргэдийн бухимдлыг нэлээд төрүүлж байна. Ч.Сайханбилэг 2013 оны есдүгээр сарын 8-нд говийн Их болон Бага дархан цаазат газруудыг хамгаалалтаас  гаргах талаар аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн байгаа юм.

Он сараар авч үзэхээр УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр ашигт малтмалаа ашиглъя гэдэг хуулийн төслийг Засгийн газар их хуралд өргөн барьсан үе болж таарсан. Урт нэртэй хуулийг өөрчлөнө гээд яриад байдаг цаг үетэй уялдаж байгаа юм. Тухайн үед аймгийн удирдлага боломжгүй ээ гэдэг хариултыг өгсөн юм байна билээ.

Тэр үед алтны ил тод байх тухай хууль батлагдахгүй гэж байгаад гэнэтхэн батлагдчихсан. Одоо говийн их бага дархан цаазат газар руу орохгүй гэж байгаад орчих юм биш биздээ гэдэг болгоомжлолыг төргүүлж байна гэж ард иргэд бидэнд хэлж байна.Улс төр ч гэсэн үүнийг тойрсон асуудлаар  ярьж байна.

-Валютын ханшийг тогтворжуулахын тулд энэ бичгийг явуулсан гэсэн. Танай нам үүнд ямар нэг санал өгөөгүй юм уу?

-Говь-Алтай аймаг байгалийн өвөрмөц тогтоцтой нийслэлээс нэлээд зайтай. Онгон дагшин байгаль нь хэвээрээ хадгалагдаж үлдсэн цөөхөн хэдэн газруудын нэг нь энэ аймаг. Ч.Сайханбилэг валютын ханшийг тогтворжуулахын тулд энэ бичгийг явуулахаас өөр аргагүй байсан юм гэж яриад байгаа юм.

Ер нь дархан цаазат газар руу дайрч байхаар ажил нь урагшлахгүй байгаа  Оюутолгойн төслөө үр ашигтай зарцуулах, сайжруулах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдыг хавчих биш, дэмжих чиглэлийг барьж ажиллаах шаардлагатай. Харин дархан цаазат газрын бүс рүү орж ашигт малтмал хайж олборлодог боломжийг бүрэн хаах хэрэгтэй байна. Ч.Сайханбилэг дарга энэ өнгөрсөн бичиг байсан гээд байгаа. Хэн ч бай гэсэн тухайн цаг үедээ хариуцлагатай л байх ёстой. Энэ өнгөрсөн асуудал гэж одоо хэлж болохгүй ш дээ.

-Ер нь төрийн үйлчилгээ хөдөөнийхөнд тэр бүр хүрдэггүй. МАН-ын үед ч тийм байсан. Одоо харин өөрчлөгдсөн гэх юм билээ?

-Эрүүл мэндийн талаар нэлээд асуудал яригдаж байна. Зайлшгүй анхаарах салбар бол яах аргагүй эрүүл мэндийн салбар, үйлчилгээ болжээ. Энэ салбарын санхүүжилтийн тогтолцоог зөв ойлгомжтой болгож хөдөөгийн иргэдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад нь дөхөм болгож өгөх шаардлагатай байна. Мөн хамгийн боломжгүй үеэр сонгууль зарлажээ. Цагаан сар болох гэж байхад өвлийн хүйтнээр сонгуулийн санал өгнө гэдэг нь иргэдэд хүндрэлтэй гэж байна. Сонгуулийн ирц бүрдэхгүй байх ч магадлалтай харагдлаа.

-Хамгийн хөгжил буурай усны чанар муутай аймаг байна. өнгөрсөн хугацаанд засаг дарга нь аймгаа хөгжүүлэх ямар ажил хийсэн хүн бэ?

-Малчны хөдөлмөр эрхлэлтийг яагаад хүнд хөдөлмөрт тооцдоггүй юм. Нийгмийн даатгалын асуудлыг шийдэж, малчдын тэтгэвэрт гарах насыг ойртуулж өгөөчээ гэсэн олон асуудлыг хэлж байна. Бусад аймгуудаас хөгжилөөрөө хоцорсон зүйл надад лав харагдаагүй. Аятайхан өнгө үзэмжтэй, барилга ихтэй аймаг байна. Мэдээж төвийн бүсд ойрхон аймгуудтай харьцуулахад хөгжлөөрөө хоцорч байгаа нь гарцаагүй.

-Заавал сонгуультай давхцаж мэдэгдэл хийсэн нь ямар учиртай юм бэ. Үүнийг сонгуультай холбоотой гэж ойлгож болох уу?

-Өчигдөр Ч.Сайханбилэг телевизээр өөрийгөө өмөөрч баахан юм ярьж байна билээ. Далимаар нь МАН-ын тухай ч ярьсан. Бидний хувьд явсан цаг хугацаа маань сонгуультай давхцсан болохоос өөр санаа агуулаагүй. Тэгээд ч АН энэ талаар яриад байхад бид ч ярих хэрэгтэй биз дээ.

Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.50) 2014 оны 01 сарын 18

Говь-Алтайд МАН-аас очиж ажилласан хүмүүсийн бүрэлдэхүүнийг ажиглахад тун сонин. Ж нь Хүрэлбаатар сонгогчид хэрхэн авилга өгөх дараа нь хэрхэн гүрийхийг заахаар очсон бололтой. Энэ талаар Хүрэлбаатар гарамгай туршлагатай нэгэн.

0  |  0
uvsiinhan(202.21.106.106) 2014 оны 01 сарын 17

hotgor shanagiin uurhaig solongoschuudaas butsaagaad avaad og daraa daraa ni govi-altain asuudliig yariichi ayagui bol mongii ni gargaad nuuchihsan baigaadaa

0  |  0
ихээ(103.26.194.192) 2014 оны 01 сарын 17

Сайд биш сетгуулч гэж юу гэсэн уг вэ. Сайд гэж мэргэжил байдаг юм уу

0  |  0
зочин(182.160.32.122) 2014 оны 01 сарын 17

хармашинаарлуй

0  |  0
zzzz(103.26.194.77) 2014 оны 01 сарын 17

ene neg luiwaryn gishuun ikh khutsaji baina . chi bol khogiin er

0  |  0
Hi hi(118.70.170.139) 2014 оны 01 сарын 17

Huuli bus ih hurliin gishuun yu ch yarij bolno gej boddog yum baih daa.

0  |  0
mongol(202.179.13.21) 2014 оны 01 сарын 17

saihanbileg bol said bish setguulch hun shuudee bayajihiin hereer tolgoi ni yalzarch bgaa hun dee

0  |  0
Top