Төмрийн үйлдвэрт гал гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

Японы төв хэсгийн Айчи мужийн Нагояа хотод орших төмрийн үйлдвэрт өнөөдөр том хэмжээний гал гарсан байна. Японы албаныхны мэдээлснээр "Nippon Steel & Sumitomo Metal Corp." корпорацийн төмрийн үйлдвэрт их хэмжээний гал гарсан аж. Одоогоор гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд хүний амь хохирсон, гэмтэж бэртсэн талаар мэдээлэл байхгүй байна. Түүнчлэн галын шалгааныг гал бүрэн унтарсан хойно тодруулах гэнэ. 3000 орчим ажилчинтай төмрийн үйлдвэрт төмөр хавтан, хоолой үйлдвэрлэдэг байна. Үүнээс өмнө энэ нэгдүгээр сарын 9-нд Японы Йоккайчид орших "Mitsubishi Materials" компанийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болсноос таван хүн амь үрэгдэж, олон тооны ажилчин гэмтэж бэртсэн хэрэг гарсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top