АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тагнуулын албаны хөтөлбөрийг үндсээр нь өөрчлөх болно гэж мэдэгдлээ. Одоогийн байдлаар Америкийн Үндэсний аюулгүй байдлын ажиллагаанд нууц гэхээр зүйл бараг үлдээгүй бөгөөд хакерууд, экс ажилтнуудын балгаар америк чекистүүд хэрхэн ажилладаг нь дэлхий нийтэд ил болсон юм.
Түүний ажлын эхэнд тагнуулын ажиллагаанд олон нийтийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх явдал. Тэрбээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба жирийн иргэдийг тагнаж чагнадаг нь үнэхээр батлагдах юм бол шүүхийн өмнө очиход бэлэн гэжээ.
Барак Обама энэ шийдвэрийг АНУ дэлхий нийтээс өдөрт 200 сая мессеж цуглуулж, архив үүсгэдэг гэх мэдээлэл Британийн хэвлэлүүдээр гарснаас нэг цагийн дараа гаргасан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Facebook americiin tagnuuliin albadaas heregjuulsen mash tom global project bsn