Францын сайд УИХ-ын гишүүдтэй уулзав

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 18

БНФУ-ын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Франц Улсад ажлын айлчлал хийж буй Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Г.Уянга, Я.Содбаатар нарыг БНФУ-ын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй хоёр талын эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

БНФУ-ын Гадаад хэргийн сайд Л.Фабиус нь Францын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болж байсан бөгөөд тэрээр Францад төдийгүй Европын нөлөө бүхий улс төрчдийн нэг юм.

Мөн уул уурхай, эрчим хүч, төмөр зам, сансрын болон цэрэг стратегийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Астриум, Арева, Аэрлинк, Систра зэрэг компаниудын удирдлагууд монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.

Монгол, Франц улсын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч буйг үйл ажиллагаа, хамтрах хүрээ болон санхүү, технологийн ололтоороо дэлхийд хоёрдугаарт ордог Астриум компанийн ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сор(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

манайхан гадагшаа явахаараа л зээл тусламж гуйлга түйлэг болох юм болимоор байна

1  |  0
Top