“Формула 1”-ийн дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер Альпийн нуруунд цанаар гулгаж байгаад осолдож, тархиндаа хүнд гэмтэл авснаас гурван долоо хоногийн турш ухаангүй хэвтэж байгаа юм.
Тэрбээр 2009 онд Испанийн Картагенийн хотод мотоциклоос унаж тархиндаа хөнгөн гэмтэл авч байсан. Үүний дараа түүнд гэрээслэл бичих санаа төрж, 2010 онд нэг тэрбум еврогийн гэрээслэл бичсэн байсныг түүний менежер өчигдөр олон түмэнд зарлалаа.
Шумахерийн гэрээслэлийн дагуу түүний нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгө, мөнгө эхнэр, хүү Мик, охин Жина-Мария нарт нь тэнцүү хуваагдан очих гэнэ.
Михаэль Шумахер хүү болон найз нөхдийн хамт Францын Мерибелд цанаар гулгаж байгаад осолдож, хүнд гэмтэл авсан. Одоогийн байдлаар хоёр ч хагалгааны ард гараад байгаа боловч бие нь тун хүнд хэвээр байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
hurdan edgeerei...
хүндэлж явдаг тамирчин маань хурдан идгэрч босох болтугай