Холбооны Засгийн газарт 1.1 их наяд ам.долларын төсвийн гүйцэтгэлийн тухай хуулийн төслийг АНУ-ын сенат баталлаа. Санал асуулга явуулахад 72 сенатч хуулийн төслийг дэмжсэн бол 26 нь эсэргүүцжээ.
Харин одоо хуулийн төслийг Ерөнхийлөгч Барак Обама баталгаажуулж, гарын үсэг зурах л үлдэж байна. Ийм хууль баталснаар Засгийн газрын үйл ажиллагаа зогсох аюулыг арилгаж байгаа хэрэг аж.
2013 оны аравдугаар сард АНУ-ын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон бөгөөд энэ нь санхүүжилтийг хугацаанд нь батлаагүйтэй холбоотой байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )