Украйны нийслэл Киевт бүх нийтийг хамарсан үймээн самуун газар авлаа. Учир нь тус улсад олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг хязгаарлах шинэ хууль батлагдсан юм. Жагсагчид Парламентийн ордон руу хүрэх замыг хаасан ба цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч, цахилгаан бороохой хэрэглэсэн нь үймээнийг улам дэвэргэжээ.
Энэ үеэр ирэх парламентад нэр дэвшихээ мэдэгдсэн Виталий Кличко Ерөнхийлөгч Виктор Януковичтой уулзаж, шинэ нам байгуулах талаар ярилцсан аж. Энэ шинэ нам улс төр гэхээс илүү олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )