НҮБ Иран, Сирийг энх тайвны хэлэлцээрт урилаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гимүн Иранд айлчилж, энэ долоо хоногт Швейцарьт болох уулзалтаар Сирийн энх тайвны асуудлаар хэлэлцэх тухай урьдчилсан товыг гаргажээ. Тэрбээр Ираны шилжилтийн Засгийн газар энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.

Энх тайвны хэлэлцээр лхагва гаригт болох ба пүрэв, баасан гаригт Женевт үргэлжлэх юм. Хамгийн гол нь Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин энэ хэлэлцээрт оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Сири өнгөрсөн гурван жилийн турш иргэний дайны хөлд нэрвэгдэж, 100 мянга гаруй хүн амь насаа алдсан. Мөн хоёр сая хүн гадаад орнууд руу дүрвэсэн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top