Италийн экс Ерөнхий сайд, улстөрийн нэр хүндээсээ илүү секс дуулианаараа нэрд гарсан Силвьо Берлускони улс төрийн тайзнаа дахин гарна гэж албан ёсоор мэдэгдлээ. Тэгэхдээ зүүний хүчинд томоохон шинэчлэл хийнэ гэсэн юм.
Берлускони 2013 онд татвар нуун дарагдуулсан хэргээр шүүхээс ял сонсож, улстөрийг орхисон. Гэхдээ тэрбээр одоо ч Форза намыг толгойлж байгаа бөгөөд өнгөрсөн бямба гаригт Ардчилсан намын дарга Маттео Рэнзитэй энэ талаар ярилцсан байна. Энэ үеэр Берлускони Үндсэн хуулийн дагуу сонгуульд өрсөлдөнө гэдгээ хэлсэн аж. Түүнчлэн энэ удаад нэр хүндээ хамгаалж, элдэв асуудалд орооцолдохгүй гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )