В.Путин: Оросын алдартай улстөрчид дотор ч ижил хүйстнүүд бий

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

Владимир Путин ижил хүйстнүүдийг өмгөөлж, дэмжсэн хууль батална гэжээ. Тэрбээр ер нь энэ асуудлыг эсэргүүцэж байгаагүй гэдгээ мэдэгдсэн аж. Өнөөдөр Орост гей хүмүүс нийгмийн аль ч давхаргад ялгаварлан гадуурхахтай нүүр тулдаг. Гэхдээ олон нийтийн эсэргүүцээд байдаг ижил хүйстнийг дэмжсэн хууль хэнд ч хор хохирол учруулахгүй гэж тэрбээр хэлсэн байна.

Түүний хэлснээр, Оросын алдартай улстөрчид дотор ч гей хүн цөөнгүй бий аж. Хамгийн гол нь Путины энэ мэдэгдэл өвлийн Олимпийн үеэрх галыг түр намжаах гэсэн арга уу, эсвэл жинхэнэ үг үү гэдэг талаар барууны хэвлэлээр шуугиж эхэлжээ. Учир нь гей-үүд Олимпийн наадмын үеэр эсэргүүцлийн жагсаал хийнэ гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top