Умард Кавказын салан тусгаарлагч бүлэглэлүүд Путинд бэлэг барьж эхэллээ. Өнгөрсөн ням гаригт Кремльд хаягласан нэгэн бичлэг ирсэн нь өвлийн Олимпийн үеэр алан хядагчид юу төлөвлөж буйгаа харуулжээ. Харин Ерөнхийлөгч Владимир Путин аюулгүй байдалд санаа зовох шаардлагагшй гэдгийг онцолсон бол АНУ чадах хэрээрээ хамгаалалт илгээнэ гэж мэдэгдсэн байна.
Сүрдүүлгийн бичлэг ирсний дараа В.Путин шуурхай хуралдаан зарлаж, ард түмэндээ хандан мэдэгдэл гаргасан. Үүнтэй зэрэгцэн алан хядагчид “Jihadi.com”-д бичлэгээ байршуулсан ба Волгоградын дэлбэрэлт зөвхөн сануулга байсныг онцлон анхааруулсан байв.
Бичлэгт “Өвлийн Олимпийн үеэрх халдлага Лалын ахан дүүсийн асгаруулсан цусны хариу байх болно” гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
aimar yumbe
Orosuud ch tsum shataj dee...