Ленинградын бүслэлтийг сэтлэсний 70 жилийн ой 1-р сарын 18-нд болж өнгөрсөн. 1943 оны тэр өдөр Ленинград, Волховын хоёр фронтын цэрэг "Искра" (Оч) ажиллагааны явцад Марьино тосгоны дэргэд нэгдэж, бүслэлтийг сэтэлсэн юм. Дайсанд эзлэгдэхгүй Ленинград 10 км нарийхан зурвасаар улс оронтойгоо шууд харилцах боломжтой болов. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд хотын хамгийн удаан үргэлжилсэн аймшигт бүслэлт болсон юм.
871 өдөр гай зовлон ба эрэлхэг зоригтой амиа хайрлахгүй тэмцлийн өдрүүд болсон. 1941 оны 9-р сарын 4-нд Ленинградыг их буугаар буудаж эхлэв. Тэр үеэс хойш буудлага бүслэлтийг сэтлэтэл үргэлжилсэн байна. Ленинград бүслэгдсэний уршгаар нийт хүн амынхаа бараг тэн хагасыг алдсан юм. Янз бүрийн үнэлгээнээс харахад 1.5 сая хүн амь үрэгджээ. "Амь насаа аврах зам", "Их газартай" холбох цорын ганц зам болов. Ладога нуурын мөст замыг тэгж нэрлэсэн юм. 1944 оны 1-р сарын 27-нд Ленинградын бүслэлтийг бүрмөсөн сэтлэлэсэн юм.
Нэг газар хоёр өөр цаг үе. Ленинградын бүслэлтийн үед - одоо хорин нэгдүгээр зуунд.
Сэтгэгдэл ( 0 )