Сайдын эхнэр нөхрийнхөө твиттерийг хакердсанаас болж алуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

Өнгөрсөн баасан гаригт Энэтхэгийн сайдын эхнэр сэжиг бүхий байдлаар нас барсан нь олон нийтийг цочирдуулж, олон хардлага араасаа тээв. Учир нь хэдхэн хоногийн өмнө талийгаач Сунанда Пушкар нөхрийнхөө твиттер хуудсыг хакердан, Пакистаны сурважлагчид нууц мэдээлэл дамжуулсан талаар нь жиргэсэн.

Пушкарын цогцсыг баасан гаригт Нью-Дели хот дахь таван одтой зочид буудлын өрөөнөөс нь олсон. Одоо Бүх Энэтхэгийн Эрүүл мэндийн институтад цогсыг шинжлэх ажил эхэлсэн.

Эмнэлгийн байгууллагын урьдчилсан мэдээгээр, талийгаачийг хордуулж хөнөөсөн ба чухам ямар хор байсныг судалж байгаа ажээ. Хамгийн гол нь хос хоёр энэ буудалд нууцаар, өөр хүний нэрээр буусан нь тогтоогдсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sdgsdg(80.171.189.152) 2014 оны 01 сарын 20

oilgomjtoi sh dee, nohor n barigdahiin hoorond iim yum hiij yah n ve

0  |  0
Top