Ж.Батзандан гишүүний санаачилсан хууль даваагаа амжилттай давсаар

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

УИХ-ын гишүүн Ж.Батзанданы өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл олны анхаарлыг ихэд татаж байгаа. Тус хуулийн гол үзэл санаа төрийн өндөр албан тушаалд сонгогдож буй хүмүүс нь гадаадын харъяат эхнэр, нөхөртэй бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэх ёстой гэсэнд байгаа. Энэхүү хуулийн өөрчлөлтийг  УИХ-дахь  Шударга ёс эвсэл хэлэлцлээ.

Бүлгийн хуралдаанаар  энэ нь  хүний эрхийн асуудал боловч нөгөө талаас монгол төрийн дархлаа, улс төрийн аюулгүй байдлын тухай асуудал явагдаж байгаа. Мөн төрийн алтан хайрцаг, сүлд хийморь гэх мэт төрийн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой зүйлүүд хөндөгдөж байгаа учир энэ заалтыг дэмжих нь зүйтэй гэж тус намын бүлгээс үзсэн байна. Тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдаж байгаа улс төрийн болон захиргааны тусгай чиг үүргийн албаны удирдах ажил гүйцэтгэж байгаа хүмүүс нь оффшор бүсэд данс нээх, хөрөнгө эзэмшихийг хуулиар хориглоно гэсэн заалт байгаа. Үүнийг "Шудрага-Ёс" эвслийн бүлэг хэлэлцээд дэмжсэн байна.

Оффшор бүсэд данстай байх нь татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулахад нөлөөлнө хэмээн үзсэн нь "Шудрага-Ёс" бүлгийн  “шударга” шийдвэр байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нутаг(202.179.12.49) 2025 оны 03 сарын 13

ирээдүй байгаа шүү. хичээн шүү ард чинь алтан овооны гэгээн сахиус харж байгаа.

1  |  0
Top