МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар Ш.Раднаасэдийг томилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар Ш.Раднаасэдийг томилжээ.  Өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар Д.Болдбаатар ажиллаж байсан бөгөөд түүнийг оронд Ш.Раднаасэдийг томилсон байна. 

Ш.Раднаасэд өмнө нь МАН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан юм. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсний дараа шинэ бүлгийн дарга С.Бямбацогт томилогдсон. С.Бямбацогт МАН-ын ажлын алба болон бүлгийн ажлын албанд  бүтцийн өөрчлөлт хийгээд байгаагийн нэг нь ийнхүү ажлын албаны дарга юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top