УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн өргөн барьсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцсэн байна. Бүлгийн дарга Н.Батцэрэг "Энэ хуулинд тусгасан төрийн өндөр албан тушаалд томилогдохоор болсон хүн гадаадын харьяат эхнэр, нөхөртэй байвал тухайн сонгож авч байгаа байгууллага нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шууд мэгдэнэ гэсэн заалт бий. Нэг талдаа хүний эрхийн асуудал байгаа ч нөгөө талдаа Монгол төрийн дархлаа, уламжлал, хар хайрцагны бодлого, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдах учраас эвслийн бүлгийн гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаа юм. Мөн энэ хуулинд улстөрийн болон захиргааны албаны удирдах ажил гүйцэтгэж байгаа хүн офшор бүсэд данс нээх, эзэмшихийг хуулиар хориглоно гэсэн заалт бий. Үүний мөн хэлэлцэн, дэмжих нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдсэн" гэлээ.
Мөн эвслийн бүлгийн хуралдаанаар ярилцсан дараагийн асуудал нь УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар С.Баярцогт нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ хуулийн төслийн гол үзэл нь "Бусдын өмнөөс санал өгөхгүй байх, бусдын кноп дарвал саналыг хүчингүйд тооцох. Мөн тухайн гишүүд нэг тухайн асуудлыг хэлэлцэх хугацаанд үг хэлүүлэхгүй байх зэрэг хариуцлагыг тодотгосон" төсөл бөгөөд үүнийг дэмжиж байгаагаа онцолсон. Хэрэв бусдын өмнөөс санал өгсөн, бусдын кноп парах юм бол хариуцлагыг нь өндөржүүлэх чиглэлээр "Шударга ёс" эвслийн бүлгээс горимын санал гаргаж, санал хураалгахаар тогтжээ.
Ирэх сарын 10-ны дотор намрын чуулган завсарлах ёстой бөгөөд 2014 оны Төсвийн тодотголыг оруулж ирэх, тодотголоор царцаасан төсвийн талаархи Ауидитын шалтгалтын дүн дээр үндэслэн энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )
Shudarga Es evsel gene uu ?? Yun lag ner ve tegeed ajla hiigeechee !!!!!! Surguuli tsetserleg baiguulah bish ter dotor yavagdaj baigaa ajla shinechleh tsag bolson , bagsh nariin tsaling mash ondoroor tavij jinhene hucherheg huniig humuujuuldeg bagsh nariig beltgeh estoi , surguulin ohidiin neg Ohin ni nogoogo zodoj baiga bicheg uzsen ,uur horsol torj , setgel zurh mini Yamar ovdoj bna , yaj tiim niigem butchihve !!!! Bolovsroliin yam ogt ajillahgui , deeshe harad od toolod hevtej bna gesen ug , aluurchidiig beltged odoo bur il tod , hunii nuden deer Turai muutaiga honoochihood yavj baihad , ingeed ongoroogod baih u ? Ter Ohin. Odor ingej boldog yum chini geed garad Shono Bol huniig hoorhon horoochihno , ta Nar shudarga evsel yum Bol nudee neeged hiih geed baiga Yuma dooros ard tumniihe heregtei dutagdad bga hesges ehel !!!! Nohriinho Gart zoduulad uhej bga Emegtei yasan ih zovson Bol , oorsdiigo 5 min orluulad taviad uz de ?!! Sonsod bsan humuus ni duugai ongorson gesen, baij bolshgui ! Mongol humuus chini or zoolon uujim setgeltei negen bsan ! Huulia changalj , gantshan door yaduuchadas bish ene ajla buru ashiglaj baiga erht yambatnuudig zorigtoi ilchilj shiitge !!! Mashinasa bugad gudamjar yavad uz dee ! Haanas chini hen ch harj ireed deeremded alchad yavj chadahar bna , aimshigiin Kino , yag Manai amidrald aimshig bish , jinheneere yavagdaj bna ! Shudarga Es gedeg evseliin Nama , nudend deer uzehdeh yum hitsgene uuuuuuu !!!!