Б.Тулга сайд эвээр болохгүй бол, эр хүн шиг асуудлыг шийдэж дөнгөх нэгэн

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

Говь-Алтай аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-уул, Шарга сумд, аймгийн төвийн Есөнбулаг, Баяншанд багуудад өчигдөр орон нутгийн дахин сонгууль болсон.  Энэхүү сонгуульд “МАХН-ыг гадуурхан орон нутгийн сонгуульд оролцуулаагүй” гэх гомдлынхоо мөрөөр УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, ЭЗХ-ийн дэд сайд О.Чулуунбат, БОНХ-ийн дэд сайд Б.Тулга нарын нэлээд хүчтэй баг ажиллажээ.

Алтай хотын 10 жилийн сургуулийн зааланд болсон уулзалт зодооноор төгсөхөд асуудлыг жинхэнэ эр хүн шиг шийдсэн хүнээр  дэд сайд Б.Тулга тодорч, намынхаа удирдлагуудаас “онц” үнэлгээ авсан аж.

Харин З.Баянсэлэнгэ гишүүнийг “Эрчүүд учраа ололцох гэж байхад хамаагүй урдуур нь орон гүйж байж цохиулчихвал яах юм. УИХ-ын гишүүний намба заасангүй” гэж гурван дарга нь зэмлэсэн гэнэ. Олон жил Н.Энхбаяр  даргын туслахаар ажилласан дэд сайд Б.Тулга эвээр болдоггүй юм бол, эр  хүн шиг асуудлыг шийдчихэж дөнгөх нэгэн бололтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.170.69.194) 2014 оны 01 сарын 20

Tulga uu da. Medexgui xachin yum xiix nuxur bilee de. USA bur archaagaa aldaj baij neg yum MASTER xamgaalsan gesen.

0  |  0
teneg(141.65.160.131) 2014 оны 01 сарын 20

teneg nam neg musun ter dargataigaa uhej dald ortsgoogoosoi

0  |  0
Top