Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович улс оронд нь үүссэн эмх замбараагүй байдал, Засгийн газрын эсрэг тэмцэл тогтвортой байдал, тусгаар тогтнолд аюул учруулж болзошгүй гэж албан ёсоор мэдэгдэв. Одо Киевт байдал бүр хүндэрч, тэмцэгчид автобус, трамбай шатаан, дэлгүүр дээрэмдэж, цагдаа нартай мөргөлдөж байгаа.
Уг жагсаал эхэндээ тайван байсан ч өнгөрсөн ням гаригаас ширүүсч эхэлсэн юм. Түүнчлэн тэмцэгчид таарсан бүхнээ эвдэлж, энгийн иргэдийг гэмтээж, бэртээх нь олширсон учраас эрх баригчид цагдаа нарыг зэвсэг хэрэглэж болно гэсэн.
Ерөнхийлөгчийн мэдэгдэлд “Жагсаал цуглаан газар авсаар яваандаа хүчирхийлэл болж хувирсанд харамсаж байна” гэдгийг онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт Киевийн цагдаад онцгой эрх олгосон нь байлдааны бэлэн байдал байв.
Жагсаал эхэлснээс хойш 30 гаруй хүн амиа алдаж, олон зуун хүн бэртэж гэмтсэний олонх нь цагдаа нар байжээ. Энэ бүхэн Украйн Европын холбооны эсэргүүцлийн хөдөлгөөний хязгаарлах хэлэлцээрт нэгдэж, хууль баталсантай холбоотой юм.
Сэтгэгдэл ( 1 )
Dandaa hudlaa medee orosuudyn medeelliin heregseluudees avch tavij bh yum...unendee bol tend ard tumnii boslogo bolj bn....