Говь-Алтайд түүхэндээ анх удаа МАН ялагдал хүлээв. Дахин сонгуулийн таван тойрог мажоритар, үлдсэн нь пропорциональ зарчмаар санал авсан юм. Ингээд эцсийн дүн гарахад 35 суудлаас АН 21, МАН 14-ийг авчээ.
Гэхдээ энэ бүхэн эхнээсээ хууль бус байсан. Тодруулбал, 2012 онд гурван ч шатны шүүхээс МАХН-ыг сонгуулийн хороонд бүртгэх шийдвэр гарсан ч тэгээгүй. Энэ нь Монгол Улсын Сонгуулийн, Намын тухай хуулиудыг зөрчсөн үйлдэл байсан юм.
Харин энэ удаагийн сонгуульд МАН, АН-ын аль аль нь сонгуулийн хүчтэй багаар өрсөлдсөн гэж байгаа ч бодит байдал дээр өөр зүйл болсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Өөрөөр хэлбэл, АН Говь-Алтайд үнэмлэхүй хүчээрээ ялалт байгуулаагүй бөгөөд МАН-ын дотоод зөрчлөөс болж ийм байдалд хүрсэн аж.
Тодруулбал, Говь-Алтайн Засаг дарга Ш.Амгаланбаяр аймгийн ЗДТГ-ын зарим ажилтантай Герман улс руу томилолтоор явсан бөгөөд энэ нь сонгуулийн тов гарсан хугацаатай давхацсан юм байна. Тэр үед аймгийн МАН-аас нөхөн нэр дэвшүүлэх асуудлаар хуралдаж, жагсаалтаар нэр дэвшигчдийг шууд зарлажээ.
Тэгэхдээ 2008-2012 онд аймгийн ИТХ-ын даргыг хийж байсан, дараа нь орон нутгийн сонгуульд хүч үзээд гарч ирж чадаагүй Ш.Эрдэнэбатыг жагсаалтын нэгдүгээрт оруулсан байв. Улмаар орон нутгийн сонгуулиар гарч ирж чадаагүй Батжаргал, Батхуяг зэрэг таван хүнийг жагсаалтад шууд бичсэн байжээ.
Аймгийн Засаг даргыг томилолтоос ирэхэд бүх зүйл дуусч, хуулийн дагуу жагсаалтыг өөрчлөх боломжгүй болсон байсан гэнэ. Энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн Ц.Дашдорж МАН-ын ерөнхий менежерийн үүргийг гүйцэтгэсэн байна. Өөрөөр хэлбэл, Ш.Эрдэнэбатыг ИТХ-д гаргаж, улмаар Засаг даргаар тавих төлөвлөгөө Ц.Дашдоржид байсан бололтой. Тиймдээ ч аймгийн намын хороог бүрэн бүрэлдэхүүнээр хуралдуулалгүй асуудлыг дур мэдэн шийдсэнээр МАН энэ удаагийн сонгуульд бүрэн хүчин чадлаар ажиллаж чадаагүй аж. Ингээд намын дотоод асуудлаас болж МАН түүхэндээ анх удаа Говь-Алтай аймагт ялагдал хүлээсэн байна.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 5 )
HAMGIIN HUGJIL MUUTAI AIMAG CHIN GOWI ALTAI SHU DEE.MAH.MAN 2 TIIM BOLGOSON.ALTAICHUUD ZUW SONGOLT HIISEN BAINA.90JILIIN DARANGUILALAD GEREL GEGEE TUSCH BAIGAA BAINA DA.
Dashdorj geed neg shunaltai gar. Nadad said hiih heden sar bna. Yum zohitsuulj bolno shuu geed ulun nudeer gar haraad baij bilee huurhii.
Chi gantsaaraa Altaichuudiig tuluulluu yu .
Unasan boxod shaltag mundaxgui gej. MAN Er nx 23 jil aimgiig atgaxdaa aimagtaa irgediinxee toloo you xiisen ym you ch xiigeegui shuu dee tegexed MAN-iig ard tumen yax gej songox ym medeej MAN-aas Hobo-Altaichuud zalxaj xogjiloo bodoj AN-iig songoson shuu dee ter Dashdorjid yamarch xamaa baixgui xudlaa shaltag tavixaasaa icheesei.
Unasan boxod shaltag mundaxgui gej. MAN Er nx 23 jil aimgiig atgaxdaa aimagtaa irgediinxee toloo you xiisen ym you ch xiigeegui shuu dee tegexed MAN-iig ard tumen yax gej songox ym medeej MAN-aas Hobo-Altaichuud zalxaj xogjiloo bodoj AN-iig songoson shuu dee ter Dashdorjid yamarch xamaa baixgui xudlaa shaltag tavixaasaa icheesei.