Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн мэдээлж буйгаар Иран улс гадаад хэлэлцээрийн хүрээнд уран баяжуулах бодлогоо бага зэрэг хазаарлахаар болсон байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Натанз дахь уран баяжуулах үйлдвэрт нийлүүлдэг хүдэр тасалдсан гэж “Iranian TV” дамжуулж байсан юм.
Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар, хүдэр тасалдсан гэдэг нь баяжмал үйлдвэрлэхгүй байгаа гэсэн үг биш гэнэ. Энэ нь АНУ, ОХУ, БНХАУ болон Европын атомын станцуудад нийлүүлэх бүтээгдэхүүнийг зориуд саатуулах арга гэж үзжээ.
Ингэснээр АНУ, Европын холбооноос Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Нөгөөтэйгүүр зургаан сарын турш үргэлжилсэн хориг арга хэмжээ одоо дуусгавар болж байгаа бөгөөд Ираны ураны нийлүүлэлт сэргэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )