Д.Оюунхорол: Малаасаа дор үнэлэгдсэн малчдыг төр анхаарах цаг болсон

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

АН-ын бүлгээс тэтгэврийн насыг цаашлуулж, өндөр настнууддаа хөдөлмөр эрхлэх боломж олгоно гэж байгаа. Харин МАН-ын бүлэг малчдын тэтгэврийн насыг наашлуулж, арай олон жил тэтгэвэр авах боломж нөхцөлийг олгох нь зүйтэй гэж үзээд хуулийн төсөл боловсруулжээ. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Малчдын тэтгэврийн насыг наашлуулах ямар шаардлага гарав?

-Манай улсын хувьд нийт өрхийн 20 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоороо амьдардаг. Тэгээд ч малчдын тоо жил ирэх бүр буурч байна. Нэг жилд таваас долоон хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь цаг үеийн таагүй нөхцөл, байгалийн гамшиг, уул уурхайн олборлолт өсч байгаатай холбоотой.

Төрд ямар ч дарамт үүсгэлгүй өөрөө өөрсдийнхөө амьдралыг аваад явдаг хүмүүс бол малчид. Улсаас  дэмжлэг үзүүлдэггүй. Хот, хөдөөгийн ялгааг арилгах тухай нам, улс төрчид ярьдаг. Их нүүдлийн цувааг багасгана гэж яриад байгаа боловч иргэд рүүгээ чиглэсэн төрийн бодлого цэгцтэй явж чадахгүй байна.

Өнөөдрийн байдлаар 45 мянга 600 орчим малчин өндөр настны тэтгэврээ тогтоолгосон. 9500 малчин хөгжлийн бэрхшээлтэй байна. Малчдын дийлэнх нь 90-ээд оноос өмнө ажиллаж байх үедээ тэтгэвэртээ гарч байсан. Ядууралд өртсөн 14200 малчин өрх бий. Малчдын ядуурал 30 гаруй хувьтай байгаа.

Зуданд өртсөн малд даатгал олгодог. Гэтэл салхи, шуурганд малынхаа араас яваад амь насаа алдсан иргэнд ямар ч даатгал гаргадаггүй. Малнаасаа дор үнэлгээтэй байгаа малчны тухай асуудлыг Монголын төр өнөөдөр эргэж харах цаг нь болсон. Малчны тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулах хэрэгтэй. Эрэгтэйчүүдийг 55 нас,эмэгтэйг 50 нас болгоно гэсэн хуулийн төсөл өргөн барьж байгаа.

-Нийгмийн даатгалын санд ачаалал үүсэх вий. Эрсдэлийг тооцож үзсэн үү?

-Малчны хөдөлмөрийг 1.6 жилээр тооцож, байх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Мал аж ахуйн үйлдвэр улирлын чанартай байгаагаас хамаараад малчдын зургаан хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж байгаа. Мөн малчдын тэтгэврийн шимтгэлийг хөнгөхөн төлүүлэхийн тулд Нийгмийн даатгалд сангийн ачаалал ирэхгүй гэж үзсэн.

Яагаад гэхээр малчдын хөдөлмөр эрхэлсэн нэг жилийг 1.6 жилээр тооцохоор нийгмийн даатгал хамрагдах малчдын тоо нэмэгдэнэ.Үүнийгээ дагаад нийгмийн даатгалын сангийн орлого өснө. Тэгэхээр мөнгөний хомсдол үүсэхгүй. Харин ч нэлээд мөнгө хуримтлагдана гэсэн үг.

-Дэлхий нийтэд тэтгэврийн насыг цаашлуулах бодлого барьдаг. Эрүүл агаарт, эрүүл хүнс хэрэглэж байгаа хөдөөгийн малчид богино наслаж байна гэдэг нь хаанаас гаргасан судалгаа вэ?

-Улаанбаатар хотод байдаг 50 настай иргэн хөдөө амьдардаг малчин хоёрын эрүүл мэндийн байдал асар ялгаатай. Мөн гаднаас нь харахад ч энэ хоёр хүн ямар өөр нөхцөл, байдалд амьдарч байв гэдэг нь харагдаж, хэн ч харсан ойлгогдож байдаг. Сурч боловсрох тэгш боломж алга.

Хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд эрүүлд мэндийн хувьд маш их хохирол амсч байгаа. Тэнд эрүүл мэндийн үйлчилгээ оношлогоо байхгүй. Малчин гэдэг нь хөдөө төрсөнийх нь буруу биш. Хамгийн наад зах нь хотод амьдарч байгаа бид өглөө болгон халуун усанд орчихдог

Тэдний худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн болгон хотынхоос үнэтэй. Мөн оторт явсан залуучууд бөөрний дутагдалтай болдог. Эсвэл уушгины өвчнөөр өвчилдөг болсон байна. Тиймээс энэ хуулийг малчдын нийгмийн захиалга гэж ойлгох хэрэгтэй. Тэд тэтгэврээ тогтоолгоод мөнгөө хоёр гурван жил аваад л нас барчихдаг. Амьддаа бие биенээ хайрал гэдэг шиг амьдад нь хөдөө амьдарч байгаа хэдхэн малчиддаа энэ боломжыг олгоё гэж байгаа юм.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
малчин(108.235.14.175) 2025 оны 03 сарын 13

гишуун гуай хун доромжлоод байхгуй шуу,би нэг их хурганаас доогуур унэлэгдээд байхгуй шоо,ядаж чиний дээр л хэвтэх байх шоо

1  |  0
админ(108.235.14.175) 2025 оны 03 сарын 13

малаас дор унэлэгдэх малчин малчнаас доор унэлэгдэх МАН

1  |  0
мал(108.235.14.175) 2025 оны 03 сарын 13

Малаасаа дор унэлэгдэх малчин,малчнаас

1  |  0
uwa(202.179.12.24) 2025 оны 03 сарын 13

malchid shig bolj bga humuus haa ch baihgui maliin baas ni hurtel unetei bolson ene awgai demii chalchihaa boli

1  |  0
hahahaha(85.0.125.98) 2025 оны 03 сарын 13

Nvd amiig ni eeeee ovdson tugaliin nvd nuuhtaad iim bolchihdogsonhaha

1  |  0
hahahaha(85.0.125.98) 2025 оны 03 сарын 13

Nvd amiig ni eeeee ovdson tugaliin nvd nuuhtaad iim bolchihdogsonhaha

1  |  0
hahahaha(85.0.125.98) 2025 оны 03 сарын 13

Ene chavgants 20 jil tor barihdaa machdad ogoh bvh horongiig ni husch deeremdeed onoondor yugaa burj suugaaahogshin sarmagchin be ??????

1  |  0
hahahaha(85.0.125.98) 2025 оны 03 сарын 13

Ene chavgants 20 jil tor barihdaa machdad ogoh bvh horongiig ni husch deeremdeed onoondor yugaa burj suugaaahogshin sarmagchin be ??????

1  |  0
ЗОЧИН(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

эНЭ АВГАЙ МАЛЧИД ГЭЖ ЯРЬЖ хүмүүсийг өөртөө татах гэж оролдох юм.

1  |  0
X(89.100.221.89) 2025 оны 03 сарын 13

Humuuse olnii nud ortoi ! Hudend deer haragdah yum hiij chadahgui huniig Sain ajiglaj baigad daraa songuulid oruulj Bolohgui gedgee odoonoos beltgetsgeeya ! Bid oorsdo buruutai , buru chotgoro gargaj tavij togloomiin huuhduud ni bolj amidarch bgaa ni , odoonos beltgele eheltsgeeya!

1  |  0
Malchin er(103.26.193.8) 2025 оны 03 сарын 13

Bi malchin hun. Ta nar tarhi ugaahgui shuu. Hezee bidend ingetlee hairtai bolchoov. Maliin buynaar hoshuu tosdood hooson honohgui bolj l bna.Bidniig zugeer bailgaach bitgii heruuliin buzartai uls tor luugee chirch hutgaad bai.Nam gej bidniig uls torjuulehee boli. Ta nartai ugui, hangai delhiinhee hishig, buyant maliinhaa achaar ta nariin heldgeer ertontsoos tasarsan ch hund gai bolohgui bolood l bna.

1  |  0
зориг(202.179.8.134) 2025 оны 03 сарын 13

Оюунхоролавгай чи өмнө нь малчдын тархийг угааж луйвардан гишүүн болж байхдаа энэ талаар бодож болох л байсан биздээ. Танай нам засаг барьж байхдаа Монголын малчид, ахмадууд хоёрыгямар байдалд оруулсанаа санасугай одоо.

1  |  0
Hi hi(118.70.170.139) 2025 оны 03 сарын 13

Hen hichneen ert tetgevert garna techneen ert nasbardag gedgiig Oyunhorol guai oilgopdoggui yum baih daa. MAN humuusiig bayarluulan gomdoodog iimerkhuu arguudaa hezee bolih yum boloo. Songuiuliin show chini hetreed namyg chini ballalaad baigaag oilgosogui yum baih daa. Say Govi Altai aimgiihantan zali mehiig oilgodog bolchihson baina sh dee

1  |  0
Orj(202.70.46.202) 2025 оны 03 сарын 13

neg l ih nam gj yarisan humuus baihiin namiig n bish hunii helsniig n heregtei uguigeer n analiz hiigeech. uursduu mal shig garuud zunduu boljdee minii Mongold. tegeed ch ter mal, mal shigee bolson archaagui malchdiig tur zunduu l harj uzej baa bizdee, yugii n anhaardgiin, hotiinhin l bayn tansag baidag gj setgesen malchid n mahnii unee buulgahgui, mal deerees irsen mal shigee oyuytnuud n hotiig, tsaashlaad niigmiig bohirduulj, buzarlaj baihad tedniig harj uzej yadiin. zugeer l ter nutag nutagt n soyn gegeeruuleh, hun hunee hundleh arga uhaan, zarchmaas n sain zaaval taarna

1  |  0
zochin (202.21.115.35) 2025 оны 03 сарын 13

Unendee malchdaa malaasaador uneleh ter bolomj nuhtsliig chin tanai MAN l hiij ehlee biz dee... Uurdsuu odoo harin yag Mal shig zan gargaj bna daa MAN.

1  |  0
zochin (202.21.115.35) 2025 оны 03 сарын 13

Tegeed odoo genet Uhaa oroo yu. Uchnuun olon jil tur barij baihdaa ednii nam buyu MAN yugaa hiij bsan yum be Buh l erh medel hiih ajil n bsan shu dee... Tenegee gaihuulchih yumaa

1  |  0
Top