Дэлхийн эдийн засгийн уулзалтанд Монгол Улсын 2040 он хүртэлх хөгжлийг ярина

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

Маргааш буюу энэ сарын 22-ны өдөр Швейцарийн Давос хотод Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болох юм. Жил бүр дэлхийн улстөр, эдийн засаг, бизнесийн лидерүүд цуглаж, эдийн засаг хөгжлийн талаар хэлэлцэн дүгнэлт гаргадаг уг уулзалтанд оролцлохоор манай улсаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Гадаад харилцааны сайд Л.Болд нар тус улсыг зорьжээ.

Хамгийн гол нь энэ удаагийн хэлэлцүүлгээр Монгол Улсын хөгжлийн эдийн засгийн ирээдүйн төлвийн талаар анх удаагаа ярилцах гэж байгаа юм байна. Тодруулбал Монгол Улсын 2040 он хүртлэх хөгжлийн төлвийн талаар хэлэлцүүлэг гурван үе шаттайгаар өрнөх аж.

Эхний хэлэлцүүлэг нь өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотноо болсон. Харин хоёр дахь хэлэлцүүлэг Их Британийн Лондон хотноо болжээ. Эцсийн буюу гурав дахь шатны хэлэлцүүлэг Давосын эдийн засгийн форумын хөтөлбөрт багтаж байгаа нь манай орны хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болж байгаа юм байна.

Энэ удаагийн Давосын уулзалт “Дэлхийн өөрчлөн байгуулалт: Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” сэдвийн дор болох аж.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top