Төрийн ордон жаргалын ордон болов

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

Яагаад хүмүүс УИХ гишүүн болохыг мөрөөддөг болсон бэ. Аргагүй шүү дээ, хийгээд байх хүнд хүчир, толгой өвтгөсөн ажилгүй. Нэг өдөр очиж, сөрөг хүчнийхэнтэйгээ хэрэлдчихээд хэдэн цаг “Пээдийж” байгаад харина. Дур хүрвэл очоод суучихна. Дургүй хүрвэл гэртээ хэвтээд босохгүй өнжиж бас болно.  Улсын мөнгөөр гадаад явж, ганган машин унадаг, төсвийн байгууллагаас хамгийн өндөр цалинтай  ийм амархан ажлыг чинь хийх дуртай хүн олон байхгүй яах юм.

Жирийн албан хагчид өглөө үүрээр босоод балга цайгаа ч ууж амжилгүй гэрээсээ гарна. Цалингаа хасуулахгүйн тулд нэг минут хоцрохоос ч айн гүйлдэнэ. Хувийн хэвшилд ажилладаг бид “Хурууны хээгээр бүртгэхээ боль таалагдахгүй байна, өнөөдөр явахгүй” гэвэл ажилгүй болно. Тэдний хүсэл өөр, таалахгүй зүйл олон байж бий. Нэг нь ажлаа тасалвал нөгөөх нь кнопыг нь дараад ажлыг нь хийгээд сууж байна.

Тэд яагаад ийм баавартай юм бэ. Хууль баталдаг болохоороо тэр юм болов уу. Хуулиас том хүмүүс дээ.

Дундаж амьдралтай цалингаараа бүх хэрэгцээгээ болгодог иргэд бүх нийтийн амралт болох нэг сарын нэгнээр ганцхан өдөр ч амарч чадахгүй ажилласаар гүрийсээр байхад Их хурлын эрхэм хүмүүс он гарснаас хойш бүтэн нэг долоо хоногийг амралтын өдөр болгон цэнгэн хөгжилдөж, гадаад  дотоодоор ганган зугаалж цэвэр, дулаан агаар амьсгалж яваад ирсэн.

Өнөөдрийн байдлаар ихэнх гишүүд өрөөндөө алга бараа сураг нь тасарчээ. Тэд дахиад амарчихсан бололтой. Аргагүйдээ он гарснаас хойш хэтрүүлэн амардаг нөхөд Үндэснийхээ цагаан сарыг угтаж долоо хоног урьдчилан амрах шаардлагатай биз дээ. Хууль батлах төрийн ажил гэдэг тэдэнд амрахаас чухал биш юм чинь.

Ийм жаргалтай нөхдүүдийн амьдрал зарим залуусыг тийшээ орох хүсэлтэй болгодог. Тэр залуус хүслээ биелүүлж орсоор Төрийн ордон гэдэг чинь бөөн “жаргах” хүсэлтэй хүмүүсийн жаргалын ордон болжээ.  

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.106.254) 2025 оны 03 сарын 13

ёстой үнэн

1  |  0
Top