Загасны хоббитнууд 250 дельфин алжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

Японы эргийн ойролцоо 250 гаруй дельфин загас алагдсан нь ойрын өдрүүдийн гол шуугианы нэг болов. Амьтан хамгаалагчид, Дэлхийн байгаль хамгаалах сан Японы Засгийн газрыг буруутгаж эхлэв. Хамгийн сүүлд NHK телевизээр далайн тэнгисийн тохойд усанд тунасан их хэмжээний цусыг харуулсан нь олон нийтийн дургүйцлийг бүр хүчтэй хүргэжээ.

Энэ хэргийг “Тайжи” загасчдын клубынхэн үйлдсэн байж болзошгүй учраас тэднийг барьж хорьсон байна. Мөн 500 гаруй дельфинийг эрэг рүү тууж, хайргадуулахыг завдсан аж.

Үүнээс гадна Дэлхийн байгаль хамгаалах сан Японы Засгийн газрыг буруутгажээ. Учир нь тэд Ан агнуурын хуулийг хэтэрхий нээлттэй байдлаар баталсан нь загас агнуурт байдаг хязгаарлалтыг үгүй хийсэн хэрэг болжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hudal(89.11.175.104) 2014 оны 01 сарын 21

tanai site saihan shaaaah um aa. ene chini barimtat kino baina shuu dee. Hudlaa sensaats hiih geed yadah umaa.

0  |  0
the cove (202.131.232.36) 2014 оны 01 сарын 21

ene chin The Cove ged barimtat kinonii hesgees baina. bolson odoo ch bolj bga yavdal..,

0  |  0
эвийдээ(203.142.217.240) 2014 оны 01 сарын 21

хөөрхий дөө ямар өрөвдмөөр юм бэ тэнгисийг улаан болтол агнаад арай дэндэнээ ярьж л чадахгүй болохоос амьд амьтад шүү дээ

0  |  0
Top