Сирийн дайн эхэлснээс хойш нийт 11 мянга гаруй хүнийг цэргийн гэмт хэрэгтэн болгож, эрүүдэн шүүж, цаазаар авсан гэх ноцтой баримт гарч иржээ. Мөрдөн байцаагчид олон мянган хоригдлыг Сирийн хилээр хууль бусаар давуулсан хэргийг шалгаж байгаа аж.
Хамгийн гол нь энэ асуудалд Засгийн газрын шууд оролцоо байсан гэж ВВС-д нийтэлжээ. Гэвч Дамаск энэ мэдээллийг эрс няцааж байна. Маргааш Женевийн Дээд хэмжээний уулзалт эхэлнэ. Энэ үеэр хэлэлцэх гол асуудал нь Сирийн дайн байх болно.
Ялангуяа Ойрхи Дорнод, Катараас босогчдыг дэмжиж, дайныг улам турхирч байна гэж олон улсын зүгээс шүүмжилж байгаа. Гол нь, цэргийн гэмт хэрэг нэрээр хүмүүсийг эрүүдэн шүүж байгааг нотлох гэрэл зураг хангалттай бий бөгөөд хил давуулан наймаалсан хүний тоог 55 мянгад хүрсэн гэж баталж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )