Оросын тусгайгийнхан Дагестанд ажиллана

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

Оросын алан хядагчидтай тэмцэх албаныхан Дагестанд байрласан гэж “Риа Новости” мэдээллээ. Учир нь Дагестан Оросын хамгийн хэцүү бүсийн нэг юм.

Үүнээс гадна, Сочийн Олимпийн үеэр дагестанууд алан хядах ажиллагаа хийнэ гэх мэдээллийг Оросын тагнуулчид олж авсан байна. Тиймээс Дагестанд өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар ажиллах аж.

Дагестаны хямрал бараг 10 жилийн өмнө эхэлсэн ч өнөөдрийг хүртэл өчүүхэн ч саараагүй. Хүчирхийлэл, аллага өдөр бүр гардаг. Хүн амын дийлэнх нь исламын шашинтай учир Оросын Засгийн газрын бодлогыг тууштай эсэргүүцдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top