Путиныг 2018 оныг хүртэл төр барих хэрэгтэй гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины сонгуулийн нэр хүнд эрчимтэй өсч, 2000 оны хэмжээнд ойртож байна гэж улстөрийн судалгааны Левада Центр мэдэгджээ. Урьдчилсан санал хураалтаас харахад оролцогчдын 68 хувь нь Путиныг дэмжиж байгаа нь 2012 оныхоос даруй 10 хувиар дээшилсэн үзүүлэлт юм.

Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Коммунист намын тэргүүн Геннадий Зьюганов бөгөөд 11 хувийн санал авсан нь жилийн өмнөхөөс 12 хувиар доошилсон дүн аж. Судалгааны тайланд “Владимир Путиныг дахин Ерөнхийлөгч болсноос хойш 18 сарын хугацаа өнгөрсөн. Гэтэл оросуудын дийлэнх нь түүнийг 2018 оныг хүртэл төрийн эрх барих хэрэгтэй гэж үзэж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top