Украйны жагсаал зэвсэгт тулаан болон хувирлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

Украйны Киевт эрх баригчдыг эсэргүүцсэн тэмцэл гурав дахь шөнөө үдэв. Эсэргүүцлийн ажиллагааг хязгаарлах хуулиас үүдэлтэй энэ тэмцэл бүр ч хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн болох нь тодорхой болсон.

Эсэргүүцэгчид эхний үед мод, чулуугаар зэвсэглэж байсан бол өчигдрөөс тэсрэх бодистой лонх, гар хийцийн бөмбөг, хүчил ашиглах болсон. Үүний улмаас цагдаа нарт галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл олгож, цэргийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тушаал буулгажээ.

Одоогоор амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь цагдаа нар. Мөн хотын эмнэлгүүд шархтануудаар дүүрсэн аж.

Украйн улс өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш ОХУ-тай томоохон хэлэлцээрүүд хийж, эдийн засгийн шинэчлэл хийхийг оролдож байгаа ч ард түмний зүгээс шүүмжлэл хүртсэн. Ялангуяа Виктор Януковичийг Путины гар хөл болсон гэж үзсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(112.72.13.139) 2014 оны 01 сарын 22

За, ингээд бас нэг зохион байгуулалттай 7 сарын 1.

0  |  0
Top