Сочид болох өвлийн олимпийн үеэр яаралтай тохиолдолд тусламж үзүүлэхээр АНУ-ын хоёр хөлөг онгоц Оросын Хар тэнгисийн бүс нутагт байрлажээ. Энэ талаар Пентагоны төлөөлөгчөөс иш татан ИТАР-ТАСС мэдээлэв. Пентагоны мэдэгдсэнээр байлдааны хөлөг онгоц хоёр цагийн дотор Сочи хотод хүрэх бөгөөд гагцхүү Америк ОХУ-ын талаас зөвшөөрөл авах ёстой гэв.
Сочигийн өвлийн олимп эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан олимпод оролцогч, үзэгч зочдын аюулгүй байдлыг хангахын тулд Оросын хууль сахиулах байгууллагууд жолоочгүй онгоц, пуужин зэргийг ашиглахаар болжээ. Хотод 40 мянга гаруй цэрэг, цагдаагийнхан хяналт тавих юм.
Сэтгэгдэл ( 0 )