Хүний элгийг 3D аргаар хэвлэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

Америкийн эрдэмтэд одоогоос гурван жилийн өмнө хүн болон амьтны эдийг хэвлэх төхөөрөмжийг нээснээ зарлаж байсан. Тэгвэл тус улсын Органово корпораци  энэ  онд 3D аргаар хүний элэг хэвлэж эмчилгээнд хэрэглэх хэмжээнд хүрснээ албан ёсоор зарлалаа. Шинжлэх ухааны ололтууд улам бүр нэмэгдэж байгааг энэхүү мэдээллээс харж болохоор байгаа юм. Өмнө нь арьс, нуруу нугаламын диск, мөгөөрс, хөндийт эрхтнийг хэвлэж гарган, эмчилгээнд хэрэглэх боломж нээгдээд байсан. Харин нарийн бүтэцтэй бөөр, элгийг хэвлэн гаргах хэмжээнд арай хүрээгүй байна гэгдэж байсан бол ийнхүү тэрхүү аргаа олжээ. Анагаахын шинжлэх ухаан тэрдундаа  нөхөн сэргээх анагаах ухааны салбарт ийнхүү томоохон тэсрэлтүүд гарсаар байна. Тэрдундаа 3D принтерийг анх танилцуулснаас хойш ийм сонин содон мэдэгдлүүдийг Америкийн эрдэмтэд хийсээр байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top