Гурван жилийн хугацаанд 100 мянган хүний амийг авч одсон Сирийн хямралыг шийдвэрлэх олон улсын хурал Швейцарьт эхэллээ. Хуралдаанд Сирийн Засгийн газрын тэргүүн, холбоотны удирдлагууд оролцож байгаа аж.
Хуралдаан эхлэхэд л Сирийн хямралыг зогсоох түлхүүр Ерөнхийлөгч Башар аль-Асадад бий гэж оролцогчид үзэж буйгаа илэрхийлэв. Энэ үеэр Сирид олон мянган хүнийг хэлмэгдүүлэн цаазласан баримтыг дэлгэн тавьжээ.
Бага хурал өнөөдөр Монтред болж, үлдсэн хоёр хоногт Женевт үргэлжлэх юм. Тэгэхээр өнөөдрийн хурал зөвхөн ёслол төдий зүйл ба ирэх хоёр өдөрт хуралд оролцох улс орнууд Сирийн хямралын шалтгааныг гүнзгийрүүлэн ярилцаж, гарах арга замыг нэг бүрчлэн нягтлан хэлэлцэх аж.
Сэтгэгдэл ( 0 )