Украйны Ерөнхий сайд Мыкало Азаров босогчдын эсрэг цагдаагийн хүчийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэв. Тэрбээр “Засгийн газарт босогчидтой хатуу гараар үзэхээс өөр ямар ч арга алга. Нэгэнт хууль баталсан учраас энэ дагуу ажиллана. Тэрнээс биш хуулиас гадуур хязгаарлалт хийхгүй. Нөгөөтэйгүүр босогчдыг турхирч буй нөхөд улс орны байдалд хэрхэн нөлөөлж буйгаа мэдэхгүй байна. Энэ бослого Украйны бүхий л зүйлд муугаар нөлөөлөх тул Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллана” гэжээ.
Хууль батлагчдын мэдэгдсэнээр, Засгийн газар хуулийн дагуу бослогод турхирагсдыг таван жилийн хугацаатай хорьж, олон нийтийн газруудыг хаах эрхтэй юм. Киевт шархдаж, бэртсэн хүмүүсийн тоо хэдэн мянгаар тоологдоход хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )