Сочийн өвлийн Олимпийн үеэр амиа золиослоно гэж мэдэгдсэн эмэгтэйг Оросын цагдаа, тагнуулынхан хайж байна. Түүний зургийг улс даяар тарааж, гудамж талбайд олноор нь наажээ.
Өдгөө 23 настай Рузанна Ибрагимова Хойд Кавказ, Дагестаны харьяат, исламын дайчны бэлэвсэн эхнэр юм аж. Тагнуулын мэдээгээр, Рузанна бүсгүй Дагестаны хатуу шалгалтыг давж, Сочид ирсэн юм байна.
Одоогийн байдлаар Олимпийн үеэр амиа золиослох гурван эмэгтэйн мэдээлэл ирсний нэг нь Рузанна Ибрагимова гэсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар, Олимпийн түүхэнд байгаагүй дээд зэрэглэлийн хамгаалалт Сочид ажиллах юм.
Учир нь Дагестан, Ингушет, Чечениэс заналхийлэл ирсээр байгаа. Үүнтэй холбогдуулан Барак Обама өөрийн биеэр Путинтай ярьж, хамгаалалтад хүч нэмэрлэхээр болсон. Одоо АНУ-ын байлдааны тусгай анги, тэнгисийн цэргийн элитийн батальон Хар тэнгист байрласан ба Пентагон өөрийн тамирчдаа пуужингаар хамгаална гэдгээ мэдэгдсэн.
Сэтгэгдэл ( 1 )
HE HE HUGJILTEI GAZRIINHAN CH LAG YUMAA. URIINHUU TAMIRCHDIIG PUUJINGAR HAMGAALNA GENE SHDEE. MANAIHAN CH HALDLAGAND URTVUL HOHI NI BOLOOD L DUUSANH BAIHDAA. BI LAV SOCHI-D OCHIJ OLIMP UZEHGUIEE. MURUURUU GERTEE SUUJ BAISAN NI ILUU AYULGUI BAIHAA.