Оросын тэрбумтан Роман Абрамовичийн эхнэр Даша Жукова өнгөт арьст загвар өмсөгчийг дүрсэлсэн сандал дээр сууж авахуулсан зургаа фэйсбүүк хуудастаа тавьжээ. Энэ нь олон нийтийн сүлжээнд багагүй хэрүүл шуугиан үүсгээд байгаа аж. Олон нийт түүнийг арьс өнгөөр ялгаварлалаа хэмээн зад шүүмжлэн элдэв коммент бичиж эхлэнгүүт Даша тэр даруй зургаа устгажээ. Гэсэн ч олон улсын сайтууд зургийг нь аль хэдийнэ хуулаад амжсан байна.
Сэтгэгдэл ( 0 )