Эмэгтэйчүүдийг боолчилж байсан эрд цаазын ял оноов

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

Хятадад олон жилийн турш зургаан эмэгтэйг боолчлон, биеийг нь үнэлүүлж, улмаар хоёрыг нь хөнөөсөн хэрэг илэрч, шуугиан тарив. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, хохирогч бүсгүйчүүдийн нэг амь зулбан зугтааж чадсанаар энэ хэрэг илчлэгдсэн аж.

Өдгөө 36 настай Ли Хаод цаазын ял оноосон ба хүн амь, хүчирхийлэл, заналхийлэл, садар самуунд уруу татсан, сурталчилсан, хүний наймаа, мансууруулах бодис хууль бусаар хэрэглэсэн, худалдсан гэх үндэслэл гаргасан байна.

Цагдаа нарын мэдээлснээр, Ли Хао 2009 онд хувийн байшингийнхаа подволийг тохижуулж, зургаан эмэгтэйг хүчээр авчирсан аж. Тэр цагаас хойш насанд хүрэгчдэд зориулсан кино хийж, тэдгээр эмэгтэйгээр хүссэн бүхнээ хийлгэдэг байжээ.

Бүр гэмт бүлэглэлүүдтэй холбоо тогтоож, порно шоу гээчийг зохион байгуулдаг байснаа хүлээсэн байна. Түүний эдгээр үйлдэлд бүх Хятадын Ардын шүүхээс цаазын ял оноосон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hun(203.194.113.54) 2014 оны 01 сарын 24

bolj muu novshiig yargalj alah heregtei emegtei huniig yu gej boddog novsh ve emegtei hunees garchihaad yaj ingej chaddag bna busad zaluust surgamj bolog manaih ch gesen huulia changatgah heregtei

0  |  0
Top