Сирийн хямралыг зогсоох хэлэлцээр өнөөдрөөс Женевт үргэлжилж байна. Хурлыг НҮБ-ын Араб, Сирийн асуудлыг хариуцсан төлөөлөгч Лахдар Брахими удирдаж, хоёр талын байр суурийг сонсож байгаа аж.
Гэхдээ Монтред эхэлсэн хурал нэлээд хурц өрнөсөн ба сөргөлдөгч хоёр тал өөрсдийнб айр суурьтаа хатуу зогсохоо илэрхийлсээр байна. НҮБ-ийн судалгаагаар, өнгөрсөн гурван жилийн хугацаанд 100 мянга гаруй хүн амиа алдаж, 9.5 сая хүн хөрш орнууд руу дүрвэжээ.
Хэлэлцээр ёсоор өнөөдрөөс Башар аль-Асадын Засгийн газар болон Үндэсний эвслийн төлөөллийн ярицлага эхэлж байгаа. Дайн эхэлснээс хойш сөргөлдөгч талууд хэлэлцээрийн ширээнд нэг ч удаа суугаагүй. Тэдний үзэл бодлыг хөндлөнгийн ажиглагчид олон нийтэд хүргэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )