АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн экс ажилтан Эдвард Снөүдэн Америкын шүүхийн өмнө очихгүй, эх орондоо буцах боломжгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, АНУ-ын шүүх Снөүдэнд яллах дүгнэлт үйлдсэн.
Гэвч америкчуудын зүгээс Орост эх орныхоо нууцыг задруулахаа зогсоохыг шаардаж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд уахим тагнуулын системийн бүх нууцыг дэлгэснээс болж Барак Обама Үндэсний аюулгүй байдлын үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөх шийдвэр гаргасан.
Эдвард Снөүдэн эх орондоо буцаж очихгүй гэсэн шалтгаанаа “АНУ-д шударга шүүх байхгүй. Үндэсний аюулгүй байдлын алба, Засгийн газар өөрт ашигтай гэх шийдвэрийг гаргах болно” гэж тайлбарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )