Рональду: Би энэ мөчийг үгээр илэрхийлж чадахгүй нь

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Дэлхийн шилдгээр тодорч Ballon d”Or-ийг хоёр дахь удаагаа хүртсэн Cristiano Ronaldo:

 Хэрвээ хүмүүс надад энэ шагналыг өгсөн бол магадгүй би үнэхээр үүнийг хүртэх эрхтэй байх. Messi, Ribery хоёр ч гэсэн үүнийг хүртэх эрхтэй. Гэхдээ би авчихлаа.

 

Би Ballon d”Or хүртэж байгаадаа үнэхээр баяртай байна. Би энэ шагналаа Реал Мадридтай хуваалцмаар байна. Би ээжийгээ уйлж байхыг харсан. Би өөрийгөө хянахыг хичээсэн ч бас л уйлчихлаа. Миний эхний Ballon d”Or бол гайхалтай байсан.

 

Гэхдээ энэ удаагийнх илүү сэтгэл хөдөлгөм байлаа. Яагаад гэвэл би өөрийн ээж, хүү, найз бүсгүйнхээ өмнө зогсож байсан шүү дээ.Ribery бол гайхалтай тоглогч. Тэр үүнийг хүртэх эрхтэй, Messi ч ялгаагүй. Гэхдээ би үүнийг хүртлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top