Ким Чен Ун цаазалсан ахынхаа хамаатан саданг гэр бүлээр нь хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун өөрийн авга ах Чан Сон Текийг цаазалсны дараа түүний бүх хамаатан саданг нь хороох тушаал өгсөн талаар Өмнөд Солонгосын "Ренхап" агентлаг нэгдүгээр сарын 26-нд мэдээллээ.
Эсэргүү Чан Сон Текийн том эгч Чан Ге Сун ба түүний нөхрийг цаазалсан байна. Чан Ге Суны нөхөр Чон Ен Жин улсаа төлөөлөн Кубад Элчин сайдаар сууж байсан юм. Мөн Жины зээ хүү Чан Ен Чхолийг 20  настай хоёр хүүгийн нь хамт хөнөөжээ. Чан Ен Чхоль мөн Малайзид Элчин сайдаар ажиллаж байжээ.

Элчин сайдуудыг 12 дугаар сарын эхээр Пхеньянд дуудаж авч ирэн цаазалсан аж. Тэр бүү хэл тэдний насанд хүрээгүй хүүхдүүд, ач зээ нарыг ч хөнөөжээ.
Заримыг нь гэрээс авч гарах үедээ хөршүүдийн нүдэн дээр буудан хороосон гэнэ. Яагаад гэвэл тэд гэрээ орхин цөллөгт явахаас татгалзсан байна. Иймээс Ким Чен Уны тушаалаар шууд газар дээр нь бууджээ.
Харин Малайзад сууж байсан Элчин сайдын гэргийг өршөөж, холын тосгонд орших лагерь руу цөлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(24.15.23.203) 2014 оны 01 сарын 27

ene myy hylgaichiig alah hergetei ooriig ni haana bna nogoo amerik hynii erh giid hytsaad baidag bizdii tiim l ovoo um bol irak afegnestan shig bolgoochamerikchyydaa ta nar chadahgyi sh dii novsh

0  |  0
(112.72.13.225) 2014 оны 01 сарын 27

ene delxiin bvx xvmvvs tvvnii esreg bosox xeregtei

0  |  0
bhuu(202.179.10.50) 2014 оны 01 сарын 27

Ene solongos delhiin chihiig deldiilgej bna da ard tumen ni yu gej oilgodog yum bga yum

0  |  0
Top