Сирийн энхийн хэлэлцээр хурцадлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Сирийн асуудлаар Женевт үргэлжилж буй хурал нэлээд хурцдах төлөвтэй болов гэж ВВС гэж мэдээллээ. Оролцогчид нэлээд хэдэн асуудлыг хөндөж хэлэлцэж байгаагаас Сирийн удирдагчдаас хурц асуултууд асууж эхэлсэн байна.

Ялангуяа, улстөрийн хоригдлууд, дүрвэгсэд, дайнд хэлмэгдэж байгаа энгийн номхон иргэдийн асуудлыг Засгийн газар орхигдуулж байгааг хүчтэй шүүмжилж эхэлсэн аж. Засгийн газрын төлөөлөгчид хүүхэд, эмэгтэйчүүдийг галын цэгээс нүүлгэн шилжүүлнэ гэсэн ч дүрвэгсдийн талаарх тодорхой мэдээллийг өгөх боломжгүй гэж мэдэгджээ.

Харин сөрөг хүчнийхэн нөхцөл байдалтай уялдуулан томоохон тайлбар хийсэн нь шуугиан тариад байна. Тэд хэлмэгдэгсдийн жагсаалтыг гаргаж, улстөрийн хэргээр хоригдсон хүмүүстэй хэрхэн харьцаж байгааг баримттайгаар харуулав.

Хамгийн гол Башар аль-Асадын Засгийн газар НҮБ-тай хамтран ажиллах эсэхэд асуудал гарч байна. Учир нь сөрөг хүчин түүнийг НҮБ-ын шахалтад орж байна гэж шүүмжилсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top