Украйны Шүүхийн сайд босогчдод хатуу анхааруулав

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Украйны Шүүхийн сайд Олена Лукаш засгийн эсрэг тэмцэгчдэд хандан Шүүх яаманд халдах аваас армийн хүчийг шууд гаргах болно гэж хатуу анхаарууллаа. Ням гаригт босогчид Киевийн түүхэн дурсгалт барилгыг нурааж, цасаар бэхлэлт босгосон байна.

Хамгийн гол нь үймээн самуун Киевээс хальж, одоогоор 10 гаруй хотод тархсан ба хүчирхийлэл хяналтаас аль хэдийнэ гарчээ. Гэхдээ Виктор Януковичийг дэмжигч зүүний хүчнийхэн босогчдын эсрэг тэмцсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болов.

Олена Лукашийн мэдэгдэл, босогчид Шүүх яамны байранд нэвтэрч, бэхлэлт үүсгэсэнтэй холбоотой юм. Тэрбээр “Хэрвээ босогчид Шүүх яамыг орхихгүй бол Үндэсний аюулгүй байдлын алба болон Батлан хамгаалахын хүчинд онцгой эрх шууд өгнө. Энэ удаад тэднийг аргадаж, учирлахгүй” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top