Эдвард Снөүдэн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны дахин нэг нууцыг дэлгэв. Түүний баталж буйгаар, АНУ бусад орны үйлдвэрлэлийн нууцыг тагнадаг аж. Снөүдэн Германын “ARD TV”-д өгсөн ярилцлагадаа ҮАБА герман компаниудын шилдэг технологийг цахим хулгайгаар өөрийн болгосон гэжээ.
Тэрбээр Орос түүнд орогнох эрх өгсөн ч америкчууп түүн рүү алуурчид илгээсээр байгаа гэдгийг ч ярьсан байна. Түүнчлэн Ангела Меркелийн яриаг сонсож байсныг ч энэ үеэр онцолжээ.
Өнгөрсөн онд анх энэ яриа гарах үед Анела Меркель АНУ-ыг итгэл эвдсэн гэж шүүмжилсэн. Харин өнгөрсөн долоо хоногт Барак Обама Германын телевизэд ярилцлагадаа “Ангела Меркелийн утсыг чагнасан нь алдаа болсон. Дахиж тийм зүйл болохгүй” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )