Шинжаанд зургаан хүнийг цагдаа нар буудан хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Хятадын Шинжааны автономит бүсэд террорист халдлага гарсны улмаас 12 хүн амиа алдлаа гэж төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Гэхдээ эдгээр хүний зургаа нь цагдаад буудуулж, үлдсэн нь дэлбэрэлтээс болж нас барсан гэж тайлбарласан байв.

Сүүлийн үед Шинжааны лалын цөөнхийн эсэргүүцэл хурцдаж, хүний амь эрсэдсэн жагсаал цуглаан гарах нь олширчээ. Гэхдээ мэдээллийн урсгал хатуу хяналтад байдаг учир тэр бүсэд чухам юу болсныг үнэнээр нь мэдэх аргагүй гэж ВВС онцолсон байв.

Шинжааны цөөнх Засгийн газрын хавчилт, хэт явцуу хууль, шашны ялгаварлал зэргийг хүчтэй тэмцдэг бүлэг юм. Дэлбэрэлт баасан гаригийн үдээш хойш гоо сайхны салонд болсон байна. Энэ үеэр зургаан хүн нас барж, цагдаа нар дэлбэрэлтийг зохион байгуулсан байж болзошгүй гэх зургаан хүнийг буудаж хөнөөсөн аж.

Дэлхийн Уйгаруудын конгрессийн төлөөлөгч Дилхат Рахит энэ талаар “Дэлбэрэлтэд өртсөн салон урьд нь хятад эзэнтэй биеэ үнэлэгчдийн газар байсан. Тэнд уйгар охидыг бэлгийн мөлжлөгөд оруулдаг байсан учраас хүмүүс дургүйцдэг байсан юм” гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsoomoo(49.0.152.254) 2014 оны 01 сарын 27

TEBDUIGARUUD ZEBSEGLEXXEREGTEI

0  |  0
Top