Сүүлийн таван жилд 200 монгол хүн солонгосын иргэншилтэй болсон байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Албан бус тоогоор монголын 120 мянга орчим иргэн гадаадын 30 гаруй улсад ажиллаж амьдарч байгаа аж. БНСУ-д гэхэд 35 мянган монгол иргэн бий.
ГХЯ-ны мэдээлснээр, 2000 оноос хойш манай 3355 иргэн гадаадынхантай амьдарлаа болбосноос 2238 нь солонгос хүнтэй гэрлэжээ. Гадаад иргэдтэй гэрлэж буй монголчуудын 95 хувь нь эмэгтэйчүүд байдаг байна. Тэдгээр бүсгүйчүүдийн 65 хувь нь БНСУ-ын иргэдтэй гэрлэдэг. Жилд 800 гаруй Монголын охид бүсгүйчүүд тус улсад бэр орж байгаа юм. Энэхүү солонгос хүнтэй гэрлэж буй манай иргэдийн дийлэнх нь БНСУ-д очиж хууль ёсоор ажиллаад хуулийнх нь дагуу хоёр жилийн дараа тус улсын харьяат болох зорилготой байдаг аж. Сүүлийн таван жилд манай 200 орчим иргэн БНСУ-ын харьяат болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(122.201.27.2) 2014 оны 01 сарын 28

Би энэ бол маш буруу гэж бодож байна,

0  |  0
Top