Пакистанд долоон хүүхэд гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгийг тоглоомтой андууран оролдож байгаад дэлбэрч зургаа нь амиа алдаж, нэг нь маш хүнд бэртсэн эмгэнэлт хэрэг гарчээ. Хангу дүүргийн цагдаагийн мэдээлснээр амиа алдсан хүүхдүүд 7-12 настай, хоёр охин, дөрвөн хүү байсан аж.
Энэ хэрэг Хангу дүүргийн Бабар Мелад гарсан ба энэ бүс Пакистаны хямралтай хэсэгт багтдаг. Энд шийт, суннитуудын хооронд байнга мөргөлдөөн гардаг юм байна.
Үүнээс гадна, энэ бүсэд нэгдүгээр сарын эхээр 14 настай хүү амиа золиослож, сургуулийнхаа гол хаалганы дэргэд бөмбөг тэсэлсний улмаас олон хүн бэртэж, гэмтсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )