Тайландын бослогын удирдагч амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

Тайландын Засгийн газрыг эсэргүүцэгчдийн бослогын толгойлогчийг өнгөрсөн ням гаригт цагдаа нар буудан хороосон байна. Сутин Тарарин Ардын ардчилсан шинэтгэлийн хорооны тэргүүн бөгөөд Засгийн газрыг унагаах тэмцлийг санаачлагчдын нэг юм. Түүнийг Бангкокын ариун Шри Йюм сүмийн үүдэнд бууджээ.

Түүнээс гадна есөн хүнийг буудсан ч тэд амьд гарч чадсан аж. Босогчид Ерөнхий сайд Енлак Чинаватыг сайн дураараа суудлаасаа татгалзахыг шаардаж байгаа юм. Мөн сонгуулийн системийг үндсээр нь өөрчилж, сонгодог ардчилалд шилжүүлэхийг хүсч буй.

Харин Тайландын эрх баригчид өнгөрсөн долоо хоногоос армид онцгой эрх олгож, байлдааны бэлэн байдалд зарласан. Өнгөрсөн баасан гаригт Тайландын Дээд шүүх хуралдаж, ирэх сарын сонгуулийг хойшлуулж болно гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top