Францад 3.3 сая хүн ажилгүй болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

Францын ажилгүйдэл түүхэнд байгаагүй дээд түвшиндээ хүрч, өдгөө 3.3 сая хүн хийх ажилгүй, тэтгэмжээр амь зуухаас өөр аргагүй болжээ. Уг нь ерөнхийлөгч Франсуа Холланд 2013 оны эцэст ажилгүйдэл хамгийн бага түвшинд хүрнэ гэж амалсан ч арванхоёрдугаар сарын эцсээр бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 10 мянгаар нэмэгдсэн юм.

Ажилгүйдлийн шалтгаан нь эдийн засгийн хямралаас үүдэн томоохон үйлдвэрүүд хаалгаа барьж, мөн өрсөлдөх чадвар сул жижиг компаниуд үйл ажиллагаагаа хумихаас өөр аргагүйд хүрсэнтэй холбоотой аж.

Эдийн засагчдын үзэж буйгаар Францын санхүү 2016 оноос нааш сэргэхгүй бөгөөд тэр хүртэл бүсээ чангалахыг анхааруулсан юм. Нөгөө талаар Засгийн газрын үрэлгэн зардал ч үүнд нөлөөлж байгаа гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top