Украйны эсэргүүцлийн хөдөлгөөний хуулийг цуцална

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

Украйны парламент Эсэргүүцлийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай хуулийг цуцлах талаар хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Виктор Янукович энэ саналыг парламентад оруулсан бөгөөд улс орныг нь хамарсан үймээн самууныг намжаахын тулд хуулийг хүчингүй болгох ёстой гэв.

Одоогоор Киев болон бусад 10 орныг хамарсан үймээн хүчээ авч, цагдаа болон жагсагчдын хооронд гал нээсэн мөргөлдөөн гарч байгаа. Парламент энэ хуулийг цуцлах нь бараг тодорхой болсон ба баривчлагдсан жагсагчдыг өршөөх эсэхийг мөн хэлэлцэж байна.

Хэдийгээр Парламентийн ордонд эдгээр асуудлыг хэлэлцэж байгаа ч жагсагчдын хүч саарах ямар ч шинж ажиглагдахгүй байгаа аж. Үүнээс гадна Европын холбооны төлөөлөгчид хэлэлцээрт оролцохоор Киевт иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top