Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч агсан Нельсон Манделагийн гэрээслэлийг даваа гаригт орон нутгийн цагаар үд дунд олон түмэнд дэлгэхээр болжээ. Энэ талаар "Мандела" сангийн төлөөлөгч Даниэль Мелвил мэдээлжээ. Эд хөрөнгийн менежерүүд нь Манделагийн сүүлчийн хүсэл болон гэрээслэлийг олон түмэнд зарлах ёслолын арга хэмжээнд сэтгүүлчдийг урьсан байна. Одоогоор Манделагийн гэрээслэлийг бүрэн эхээр нь зарлах эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )