Холливудын нэрт жүжигчин мансууруулах бодис хэрэглэж нас баржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 03

Холливудын нэрт жүжигчин, Оскарын шагналт Филип Сеймур Хоффман Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг дэх сууцандаа мансууруулах бодисны хэт хэрэглээний улмаас өчигдөр таалал төгссөн гэж "Уолл стрийт Жорнэл" сонинд нэрээ хэлээгүй нэгэн эх сурвалж мэдээлжээ. Харин "Нью-Йорк таймс" Цагдаагийн газрын мэдээлэл дээр үндэслэн түүнийг угаалгынхаа өрөөнөөс хар тамхины тун тарьдаг тариуртай олдсон гэж мэдээлжээ. 

Өнгөрсөн оны тавдугаар сард нэрт жүжигчин Сеймур Хоффман арван өдрийн хар тамхины донтолтын эсрэг нөхөн сэргээх эмчилгээнд явж байжээ. Нью-Йорк хотын цагдаагийн газар түүний үхлийн талаар нарийн мөрдлөг явуулах болсноо зарласан байна. Тэрээр 2005 онд "Capоte" киноны Трумэн Капотегийн дүрд тоглож Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн юм. Хоффман өнгөрсөн 2013 онд "Lions Gate Entertainment"-ийн бүтээл "Өлсгөлөн тоглоом" кинонд тоглоод байсан билээ. Тэрээр  энэ жил 46 нас хүрчээ. Түүнтэй хамтран кино урлагт зүтгэж явсан нөхөд нь ихэд гашуудан харамсаж байгаа талаар жүжигчин Том Хэнкс ярьсан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top